2012-09-09

Ангийн бууны талаар


Буу сум зохион бүтээх талаар америкчууд аль ч цаг үед арай тэргүүлэх маягтай байжээ. бууны амны диаметрийг хэмжих тэдний хэмжүүр нь дюйм. дундаж хэмжээний бууны диаметрыг ихэнхдээ 3 дюймын хэмжээтэй хийвэл юм юм нь таардаг байж. 3 дюйм нь метрийн хэмжээсээр бол 7,62 мм.


 Орос буу. Мосин нагант трёхлинейка /орос винтов/

Орост хаант засгийн үед метрийн биш дюймын хэмжүүр хэрэглэдэг байж. гэхдээ тэрийгээ дюйм гэдэггүй шугам гэдэг байж. 1891 онд Мосин гуай алдарт винтовоо зохиохдоо тухайн үеийн хамгийн боломжит хэмжээ болох 3 дюймаар бууныхаа диаметрийг хийжээ. тэр үеийн дарины чанар их тааруухан, шатсан шатаагүй элдэв хог гол төмөрт их үлддэг, тэрнээс болж буу их хүрдан муудаж гэмтдэг байсан гэнэ. тиймээс гол төмрийн диаметрийг бүдүүн хийх нь цэвэрлэх арчлах зэрэг элдэв юмандаа их аятайхан байж. харин эсрэгээрээ, өнөөх бүдүүн том жин нь сумны нисэх чадварт шууд муугаар нөлөөлдөг учир сумыг аль байж болох жижиг нарийхан хийхийг хичээдэг байж. (агаарын эсэргүүцэл, хүндийн жин, татах хүч гм элементар физикийг хэн хүнгүй мэдэх байх) энэ байж болох жижиг хэмжээ гэдэг нь тухайн үедээ 3 дюйм диаметр байсан болтой. ингээд эцэст нь Мосин гуайн гурван шугамт винтов буюу трёхлинейка (монголоор урт винтов гэж орчуулагдана. ) бий болжээ. энэ буу үндсэндээ оросын өнөөгийн галт зэвсгийн өвөг эцэг болдог учраас цаашдаа өвлөгдөж бараг ихэнх бууныхаа диаметрийг 3 шугам хэмжээтэй хийдэг болжээ. сумны хэмжээ 7,62х54 мм. гэхдээ энэ хэмжээс дээр Р үсэг нэмдэг. 7,62х54Р. Р нь хонгионы бөгс нь илүү гарсан ирмэгтэй гэсэн утгыг агуулна. (рант, rimmed гм үгнүүдийг орчуулах юм уу, эсвэл гүүглдчээрэй) 54 нь хонгионы уртын хэмжээ. Мосин гуайн урт шарыг 1930 онд модернизаци хийж байгаа нь энэ гээд овоо харааг нь сольсноос гадна уртаас нь ч бас хасаад карабин нэртэй болгосон ч сумыг нь өөрчлөөгүй юм байна. за тэгээд цаашаагаа янз бүрийн буунууд хийж байсан ч өнөөх 7,62 мм диаметрээ өөрчлөөгүй. 7,62х25 мм-ын сумтай ППШ, (дайны үед оросууд папаша гэж нэрлэдэг байж. харин мань мэт нь хүүхэд байхдаа доороо тавагт гэдэг байв даа. дээрээ тавагт гэдэг нь ДПМ-44) ППС гэх мэт гар пулемётуудаас гадна ТТ гар буу гэх мэт өчнөөн л юм байж. (хонгио нь 25 мм урттай гэхээр тэр хэрээр бага дарь багтдаг. тэгээд хүч багатай жижиг сумтай гм олон юмыг нь өөрөө нэмээд төсөөлж болно) хаашааен, гол төмөрт бянт татдаг ганцхан өрөмтэй. тэрийгээ гар дамжуулж хэрэглэж байсымуу гэмээр. 47 онд Калашников гуай тэр өрмийг түр гуйж авангуутаа зохиосон буундаа гялс бянт татаатхаж. ингээд 7,62х39 сумтай АК-47 мэндэлжээ. (гэчүүл болох ч юм шиг ) энэ бүгд дээр нэмээд 7,62х54 бол винтов сум. гадуур ширхэг нь 2000 төг-р зарагддаг. 7,62х39 бол ак сум. ш нь 500 төг гэвэл илүү танигдаж байгааз дэ. ккккккккккк

 ПМ 

 Орос карбинаас эхлэе. манайхны орос карбин гэж нэрлээд байдаг бууг хамгийн анх 1931 онд Кочетов гэж хүн Мосины винтовыг өөрчлөх байдлаар зохион бүтээсэн гэдэг. нэг их юм өөрчлөөгүй, гол төмрийн уртаас хасаад сумыг нь өөрчилсөн. шинээр зохиосон сум нь 8,2х66 мм. ямар учиртайг нь мэдэхгүй орост ангийн болон байлдааны бууны амны диаметр буюу сумны хэмжээнүүд нь өөр өөр байх ёстой гэдэг зарчим байсан юм. тухайн үеийн ЗХУ-ын армид 7,62х54р сумтай винтов хэрэглэж байсан учраас сумыг нь өөрчлөөд 8,2х66 мм болгоод НК-8,2 гэж нэртэй ангийн бууг бий болгосон. энэ бууг гадагшаа гаргаж байгаагүй. 1941 оноос захиалгаар зөвхөн Монгол руу экспортлож байсан гэдэг. үнэн худлыг бүү мэд. хуучны анчдын амнаас сонсоход лав л оготор шар, бөгтөр хараат нтр гэсэн нэрүүд их эртнийх гэж ярьдаг. оготор шар гэдэг нь энэ богино карбин. оросууд 60см-ээс урт голтой бууг винтов гэж нэрлэдэг. 60 ба тэрнээс богино гол төмөртэйг карабин гэж нэрлэдэг. яагаадыг нь хэлтэй устай хүмүүс л мэдэх байх. халти хадуурчихад, бөгтөр хараатыг хамгийн агуу буу гэж тухайн үедээ ярьдаг байсан гэнэ. тэр нь 1891 оны загварын мосины урт винтов. гол төмөр нь 75 см. харааны бүтэц нь винчестэр загварын гүйлгэж түлхдэг хараа. гэхдээ самбар шугам нь бага зэрэг бөгтөрдүү хэлбэртэй байсан болохоор бөгтөр хараат гэж нэрлэсэн болтой. энэ бууг үзэх бол цэргийн музейд жанжин Сүхбаатарын буу гээд өлгөөтэй байгаа. яг тийм буу. агуу гэдгийн хувьд, тухайн үеийн монголд дийлэнх хэрэглэдэг буу нь хуучны цахиур буу. арай боломжийн амьдралтай хүмүүс барьдаг буу нь америкийн Хайрэм Бэрданы зохиосон урт буу (бирдаанк гэж нэрлэдэг) байжээ. энэ буунууд нэг нэгээр нь сумлаж бууддаг, сумны нисэлтийн зай ойрхон, утаат дарьтай учраас буудсны дараа бөөн утаа май болдог. ер нь л хэцүүхэн байж.(хэдэн жилийн өмнө нэг хүн надад запас илүү нэг гол төмөртэй, 100 ш сумтай бирдаан авах уу гээд. их хямдхан хэлж байсын. сонирхоод буудаж үзсэн. аймаарым билээ.) тэгсэн өнөөх бөгтөр хараат нэг дор 5 сум цувуулах чадвартай, ашигтай тусгалын зай их хол, оновчтой тусгал маш өндөр байсан учраас ам дамжин магтагдаад, энэ инерцээрээ бараг 70-80 жил явчих шиг боллоо. ном зохиолд 5 үсэрдэг буу гээд баахан бичээтэй байдаг даа. анчдын гар дээр албан ёсоор хэзээнээс ирснийг нь харин би сайн мэдэхгүй байна. оросын ангийн форумуудаас харахад оготор шар нь бол манай анчдад 1941 оноос хэрэглэгдэж эхэлсэн болтой.
        1946 онд энэ буунд модернизаци хийсэн. тэгэхдээ овоо хараа, хундага модыг нь өөрчлөөд орчин үеийн ангийн карабин буунуудын ерөнхий загвартай адилхан болгосон. нэр нь ч бас өөрчлөгдөөд КО-8,2 буюу "Лось" гэж нэрлэжээ.

энэнээс хойш бууг нь 1965 он хүртэл үйлдвэрлэсэн. сумыг нь 1978 он хүртэл үйлдвэрлэсэн гэдэг. тийм учраас энэ бууны сум одоо ер нь олдохгүй гэсэн үг. өмнө хэлснээр бууг нь гадагшаа зөвхөн Монгол руу л экспортлож байсан болохоор сум нь өөр хаанаас ч олдохгүй. хэрэв бусад аль нэг үйлдвэр хөгжсөн орон руу экспортлож байсан бол тухайн улсдаа сумыг нь их бага ямар нэг хэмжээгээр үйлдвэрлээд, тэрний үлдэгдэл нтр олдох байсан байж магадгүй. гэтэл тийм шанс өнөөдөр байхгүй.

 30-06 сум, бууны тухай.

Бүтнээрээ бол .30-06 spring. гэж бичнэ. .30 гэдэг нь өнөөх 3 дюйм гэсэн хэмжээс. ийм хэмжээстэй манайхны мэдэх сум гэвэл .308 win. гэдэг сум байна. метрийн системээр бол 7,62х51 мм. үүнийг өөрөөр NATO тэмдэглэгээ ч гэдэг. нилээн олон байлдааны буунд энэ сумыг хэрэглэдэг болохоор метрийн системтэй европын улсуудад ойлгомжтой болгох гэж ингэж давхар хэлдэг болтой. 30-06-ын NATO тэмдэглэгээ нь 7,62х63 мм. бас л ийм сумтай байлдааны буу байдаг гэсэн үг. хүмүүсийн танихаас дурьдвал, 2-р дайнд америкчуудын үүрдэг байсан M1 Garand, алдарт М16, за тэгээд бас бус мэргэн буучийн винтовууд гээд байнаа байна. арын 06, бас spring. гэсэн нь 1906 онд Спрингфильдийн зэвсгийн үйлдвэрт анх бүтээлээ гэсэн үг юм гэнэ.ингээл 30-06 spring гэсэн сум бий болчиж.

 ZKK 600 буюу бүдүүн, нарийн 800

монголчуудын хувьд энэ хаа байсан холын америк сумтай танилцсан түүх нь нэлээн эртнийх юм байна. 1970-аад оноос тухайн үеийн Чехсловак улсад үйлдвэрлэсэн ZKK-600 гэдэг буу манайд ирж эхэлжээ. 800 төг-ийн үнэтэй зарагдаж байсан болохоор ургамалын тос 9-ийн тос нэртэй болсон шиг Чех 800 гэсэн нэртэй болж. 2 төрлийн калибрьтай байж. 7х64 мм сумтай, энийг нарийн 800 гэнэ. 30-06 spring. буюу 7,62х63 мм сумтайг нь бүдүүн 800 гэнэ.
       энэ буу тухайн үедээ ёстой л жинхэнэ техникийн гайхамшиг байсан. одоо ч хүмүүсийн дунд ам дамжаад магтагдаж байдаг. 70 оны өндөрлөгөөс харахад (сүртэй хэлсэн үү хахахаха) модернизм, футуризмыг бүрэн шингээсэн, СУПЕР!!!!!! буу байж. 2 төрлийн хараатай. гох нь гэхэд л 2 буулттай. урагш нь түлхчвэл хурдасгагч гох болоод хуруу хүрэнгүүт бууддаг. энэ нь холын зайд буудахад гохын алдааг эрс багасгадаг. тэгэхэд бусад зэвсэг үйлдвэрлэгчид энийг 2 ширхэг гох хийх замаар шийддэг байсан гэхээр ялгаа нь тодорч байгааз. 7х64 сумны хошууны жин хөнгөн, дарины багтаамж нөгөөхөөсөө ялимгүй их болохоор 30-06-аасаа илүү тусдаг гэж яригддаг. 30-06 сумтай үйлдвэрлэгдэж байсан нь америкийн зах зээлд гаргах сонирхолтой байсан учраас гэж шууд гөрдөж болохгүй ч санаа байсан юм шиг санагддаг. яагаад гэхээр, тухайн үед европ стандартын хараа гол төмрийнхөө дунд хэсэгт босоо самбарт нарийн онь сэтэрхий гаргасан байдлаар хийгдсэн байдаг. харин америк стандарт бол бүүр хойшоо, замаг ангийн төгсгөл хэсэгт босоо самбарт жижиг шагайвч нүх гаргах байдлаар хийгддэг байж. (М16, АК47 2-ын харааг харьцуулаад хараарай) тэгтэл өнөөх ZKK-600-д энэ 2-ыг хоёуланг нь суулгаж өгсөн байдаг. энгийн харааг нь хүн бүр мэдэх байх. америк хараа нь дурангийн хойт суурины хажууд жижиг кноп дарахаар дээшээ гарч ирэхээр хийгдсэн.

 Бүдүүний замаг задардаг гэдгийн тухайд:
 90-ээд оны үед ингэсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан. гэхдээ энэ нь бууны чанараас биш сумнаас болж байсан. тухайн үед хаанаас орж ирсэн нь мэдэгдэхгүй ингэж дэлбэрдэг сумнууд хааяа зарагдаж байсан. тэр үед би буу сум сураггүй, чавх барьдаг нусаак байсан болохоор ямар учиртай сум байсныг сайн мэдэхгүй байна. манай аав иймэрхүү сумыг яаж янзалдаг байсныг л харж байсан. эргэлзээтэй сумыг хошууг нь сугалж доторхийг нь асгаад, винтов сумны дарь хийдэг байсан. тэр үед 7х64, 30-06 олддоггүй хэцүү байлаа. олдсныгоо яаж ийж байгаад аргалаад буудах гэдэг. гэхдээ 7х64 нь бараг дэлбэрч байгаагүй гэдэг, харин 30-06 нь нэлээн олон удаа дэлбэрч байсан юм билээ. дэлбэрдэг сум хадгалалтаас болсон уу, дарины найрлагаас болж байсан уу мэдэхгүй. хошуу нь хонгионоосоо амар сугардаггүй, гагнагдсан маягтай. буудахад шууд тэсрэхгүй, замаг хоосон шадхийгээд цохидог. чагнахаар дарь нь битүү бүгт дуу гаргаад шажигнаад шатаад байдаг. тэр үед нь замгаа сөхвөл хонгио нь бөгсөөрөө зад буудаад замаг, бусад арын эд ангиа дэлбэлдэг. их хүчтэй дэлбэрдэг болтой, жижиг сажиг деталиудыг цахилгаан гагнуур хийсэн юм шиг болгоод хаясан байдаг. ингэж эвдэрсэн бууг би нүдээрээ харсан. засвар авахааргүй гэмтсэн байсан. дэлбэрсэн процессыг нь эзнээс нь сонссон. замаг сөхөөгүй байхад ч дэлбэрээд замгаа гол төмөртэй нь гагнацан байдаг л гэсэн. харин тэр үед юу гэж цуурдаг байсан гээч: чехүүд хэт сайн буу хийцэн чинь эвдэрч дуусч өгдөггүй тэгээд зах зээлээ эргэлтэд оруулах гэж хүчтэй дэлбэлдэг сум хийж хуучин буугаа устгалд оруулж байгаа гэнээ гэдэг байж. WTF? энэнд одоо хүртэл үнэмшээд итгээд явж байгаа УИХ-ын гишүүн байгаа шд. хахахахаха. өнгөрсөн жил галт зэвсгийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үед Ж.Энхбаяр "90-ээд онд чехүүд хуучин бууг сумаар нь устгал хийдэг арга замыг хэрэглэж байсан. одоо энэ арга замаар бүртгэлгүй, хуучирсан галт зэвсгийн асуудлыг зохицуулах хэрэгтэй байна" гэж хэлсэн байдаг. эрүүл ухаанаар бодоод үзэхэд, улсынхаа нүүр царай, брэнд болцон компани зах зээлийн эргэлтээ нэмэгдүүлэх зорилгоор хүний амь биед аюултай халтай юм санаатай үйлдвэрлээд зах зээлд нийлүүлдэг адгийн тэнэг маркетинг хийнэ гэж үү. тэгснээс хэрэглэгчдэд таалагдах шинэ загвар зохиох нь компанийн ирээдүйд чухал биз дээ. яахав 90-ээд онд эдийн засгийн мэдлэгийн суурьгүй, гадаадын ориг гэсэн нэртэй бүхэнд шууд итгэдэг байсан Монголчууд сум дэлбэрээд байгааг хар ухаанаараа тайлбарлаж ойлгож байсан нь л тэр байх. одоо харин энэ аюултай сумнууд дууссан юм байлгүй, буу дэлбэрсэн гэсэн юм сонсогдохгүй болж. гэхдээ хуучин муусайн сум хамаагүй энд тэндээс авбал дэлбэрэхгүй гэхийн баталгаа байхгүй л байх. 30-06-аар бууддаг хүмүүс анхаараарай.

 cz527 буу 

 Ак сумтай cz527м бол үндсэндээ ойрын зайн буу. 150 м хүртэл зайд бол хуруугаараа зааж байгаа юм шиг л шигтгэнэ. энэнээс хол бол буудагчийн авьяас, ур чадвар мэднэ. яагаад гэхээр сум нь илт унаад эхлэдэг. чадвар сайтай буудагч "энэ зайнд иймэрхүү дээр бариад буудахад ононо" гэж багцаалддаг. чадахгүй хүн бол нэг бол сум дутаж гудраад байдаг. эсвэл хэтрүүлж өргөөд давуулж буудаад байдаг. Би 110 м-т онохоор тааруулсан дурангаар 300 м-т буудаад хэмжихэд 70 см доошоо унаж туссан байсан. ер нь буудалтын зайн хувьд 47 см-ийн урттай гол төмрөөс гарсан ак сум хэдий хэр газар тусдаг билээ, тэгж л тусна. энд буунаас шалтгаалах юм юу ч байхгүй. харин 60 см-ийн урт голтой 223 сумтай cz527 бол арай илүү хол зайд шулуувтар тусна. энэ нь сумны хүчин чадлаас хамаарч байгаа юм. миний хувьд cz527-р 100 м-т задгай хараагаар тамхины хайрцаг, дурангаар ундааны бөглөө алддаггүй байсан. гэхдээ энд бас гэрлийн асуудал гардаг. өдөр нартай тод гэрэлтэйд ингэж бууддаг. бүрэнхий, бүрхэг бол задгай хараагаар архины шил арайхийж онож байсан. буундаа дурантай байсан болохоор 200-аад орчим (дээш доош) зайнд хусъя гэснээ аваад л байдаг байсан. мэдээж оногдох талбай ихтэй томхон амьтныг арай холхон зайд буудна. нарийн шагайхаар жижиг амьтныг аль болох ойртож буудна л даа. харин техникийн хийц талаасаа бол магазины сум өргөгч нь заримдаа гацдагийг эс тооцвол ерөнхийдөө дажгүй буу. хүмүүсийн дунд сумны олдоц, үнэ, бууны өөрийн овор хэмжээгээрээ нэлээн таалагддаг даа

хүмүүсийн дунд нэг буруу ойлголт байдаг. бууны сайн муу, мэргэн цэцнийг хэр хол зайд сум нь нисдэг вэ гэдгээр дүгнэх гээд байдаг. адилхан сумтай, адилхан урттай гол төмөртэй 2 өөр үйлдвэрийн бууны хувьд сум нь адилхан л зайд ниснэ. яагаад гэхээр, тэр сумыг нисгэж байгаа тэсрэлтийн хүч, эргэлдэх хөдөлгөөнд оруулж байгаа замын урт нтр адилхан учраас. цэцэн тусгал сайтай эсэх тухай хэмжүүр нь зөвхөн GEE буюу ашигтай тусгалын зайндаа сумны тусгалын бөөгнөрөл хэр байна гэдгээр нь хэмждэг. жишээ нь, орос винтовын хувьд 100 м-ийн зайд 10 сум буудахад 8 см-ийн диаметртэй тойрогт бүх сум багтаж тусч байвал боломжийн юм оноод байхаар буу гэнэ. 200 м-ийн зайд 17 см-т багтвал болж байна гэдэг. харин энэнээс том тойрогт сум нь сарниж тусаад байвал юм онодоггүй "труба болцон буу" гэнэ. тэгтэл ийм труба, цэцэн сайнаараа байгаа гэх буунууд сумаа адилхан л хол зайд нисгэдэг байна. тэгвэл benchrest буюу холын зайн буудлагын төрөлд 300 win.mag сумтай, Blaser LRS2 гэдэг буу 300 м-т 2см-ийн тойрог буюу нэг зоосны хэмжээний талбайд 10 сум багтаадаг.

Мэдээллийг асуулт нэт сайтаас, Мигаагын пост

2 comments: