2010-03-07

Brachymystax lenok буюу Зэвэг загасны тухай


Баг: ЯргайтанОвог: Хулдынхан
Тїгээмэл нэр: Lenok(Англи), Зэвэг (Монгол)

Дїрслэл
Зэвэг нь удаан єсєлттэй загас бєгєєд биеийн урт нь 670 мм, жин нь 3.25кг хїрэх боловч 6 кг жинтэй бодгаль тохиолдож байсан (Berg, 1962).Їржлийн бус їед бодгалиуд алтлаг бор єнгєтэй байх ба їржлийн їед биень бараан улаавтар, цээжний болон нурууны сэлїїр нь олон єнгє їзїїлдэг.Оросын судлаачид Амар мєрний савд морфологи болон генетикийн хувьдалслагдсан монхор хошуут, шєвгєр хошуут зэвэг гэсэн хоёр хэлбэрийгтэмдэглэсэн (Bogutskaya & Naseka, 2004). Шєвгєр хошуутай зэвэг загасыгB. lenok хэмээн нэрлэх бол монхор хошуут зэвэгийн ангилал зїйн нэршлийнтухай асуудал тодорхой шийдэгдээгїй байна. Одоогоор B. tumensis хэмээннэрлэж байгаа хэдий ч удахгїй єєрчлєгдєж магадгїй (М. Kottelat, аманмэдээ). Шєвгєр хошуут зэвэг нь Монголд Хойд мєсєн далай, Номхондалайн ай савын гол мєрєнд тархдаг бол монхор хошуут зэвэг нь зєвхєнНомхон далайн ай савд тохиолддог байна.

Хамгааллын зэрэгБїс нутагт:
Эмзэг,

ТархацДэлхийн тархац:
Хойд мєсєн далайн ай сав,Номхон далайн ай сав, Обь мєрєн болон Иртышгол, Амарын сав (БНХАУ, ОХУ, Казакстан,Монгол, БНСУ).

Бїс нутагт:
Сэлэнгэ, Орхон, Ерєє, Туул, ДэлгэрМєрєн, Эг, Чулуут, Суман, Идэр голууд, Хєвсгєл,Тэрхийн цагаан, Єгий нуур, мєн Дархадын хотгорын нуурууд (Хойд мєсєн далайн ай савд ) болон Хэрлэн, Онон, Халхгол, Буйр нуур (Амарын савд).

Идээшил нутаг, экологи
Энэ зїйл загас єндєрлєг газарт орших нуур болон хїйтэн устай голуудыгшїтэж амьдарна. Зэвэг нь элдэв идэшт загас бєгєєд бие гїйцсэн загас ньшавьж, тїїний авгалдай, шаамий хавч, жижиг загас, мэлхий, хулгана,тїїнчлэн хулд загасны тїрсээр хооллодог (Berg, 1962; Dulmaa, 1999). Энэзїйл далай руу нїїдэл хийдэггїй. Хэрлэн, Онон, Сэлэнгэ мєрєн, Тэрхийнцагаан, Хєвсгєл, Дархадын хотгорын нууруудад зэвэгийн шилжин идээшилтжилийн туршид єєрчлєгддєг (Баасанжав, Цэнджав, 2001).

Хорогдлын шалтгаан
Энэ зїйл загас Улаанбаатар болон БНХАУ-д хамгийн амттай хоолныцэсэнд орох болсноор агнах сонирхол улам нэмэгдэх болсон. Ийнхїї ихээрагнах болсон нь уг зїйл хорогдох їндсэн шалтгаан боллоо. Тїїнчлэн Туул,Ерєє голын дагуух алт олборлолтын їйл ажиллагааны явцад гол бохирдож,амьдрах орчны доройтлоос их хэмжээгээр хорогдох болсон. Тоо толгойнхувьд цєєрч байгааг нотлох баримт байдаг бєгєєд тухайн зїйл загасныпопуляци дараагийн 15 жилд 30 хїртэлх хувиар буурах тєлєвтэй байна.Хамгаалалтын арга хэмжээ• Энэ зїйлийг хамгаалах тал дээр єнєєг хїртэл тусгайлсан арга хэмжээаваагїй байгаа

Өөр нэгэн мэдээлэл
Зэвэг /Manchurian Trout/: Бид бүгдийн дуудаж сурснаар “ленок”-ийн латин нэршил нь Brachymystax lenok ажээ. Энэхүү зүйлийг анд Паллас 1773 онд анх ялгажээ. FishBase.org-д бичсэнээр энэхүү загас нь Сибирь, Солонгос, Монгол, Хятадын хойд нутагт тархсан байна.

Зэвэг нь гаднаасаа бараан бор, хажуугаараа шаргал бор болон улаан бор туяатай, хэвлий нь цайвар цагаан, урт оваль хэлбэрийн хар толбонууд ажиглагдана. Ам нь terminal-subterminal /доод уруул нь дээд уруулаасаа хойно байрладаг.

Хооллолт: Зэвэг нь голчлон усны нялцгай биетэн болон шавьж, жижиг загас, мэлхий болон хулганаар хооллодог.

Насанд хүрсэн зэвэг 70 орчим см хүрнэ, жин нь 8кг орчим татдаг.

Үржил: Зэвэг нь 4 наснаас хойш үржилд ордог. Хавар 4-6 сард /температур 5-8 С/ мөс хайлах үед түрсээ шахдаг. Энэ үедээ өнгө нь маш тод бараан болж биеийн хажуугаар байдаг тод хүрэн улаан толбонууд нь тодордог. Эм нь биеийн доод талийн хойно байрлах сэлүүрээр /би загас судалдаг хүн биш болхоор зарим нэр томъёог буруу хэлж байж магадгүй/ элс болон жижиг ширхэгтэй хайрган дээр жижиг ховил гаргаж /нүх маягийн/ түрсээ шахна.

10 comments:

  1. Setgegdel uldeehiin tuld ta Leave a Reply gedegt setgegdelee bicheed Comment as: gedgees Anonymous gedgiig songood Post Comment gedgiig darj hadgalna

    ReplyDelete
  2. hi chi sain bna shuu tegej ushuu ihiig hiigeerei amjilt

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  7. Hello! I was searching the web before I found this domain!
    And I quickly saw the thing I had been searching for!
    I completely like this site. Webpages with so rich media are so better.
    I should recommend you to keep up the good job! It was my pleasure to see your post.
    See my page and find totally free of charge top eleven cheats!
    Thank you! :D

    ReplyDelete
  8. Hi! I have been searching the internet when I found this blog. I finally saw the stuff I had been looking around! I completely like your website! Websites with so full of text are much more better. I could recommend you to keep up the good job. It was my pleasure to see your topic. Check my page and find totally free
    pes 2013 patch and
    pes 2013 patch!
    Goodbye! ^_-

    ReplyDelete
  9. Hi. Your post is wonderful and good to read!
    The best topics get your site into much reputable and full of visitors!
    Click and see free wifi hack or how to hack wifi
    Have a nice day! :P

    ReplyDelete